January 29, 2011

Өмнөтгөл


Сайн байна уу?
Дэлхий доторхи дэлхий – цахим ертөнцийн хязгааргүй орон зай дундахь энгийнээс энгийн,хэтэрхий үл анзаарагдам,гэхдээ ДҮРЛЭЭН гэдэг хүний дотоод ертөнц,бодрол орчилын үүдээр шагайвал давтагдашгүй байж ч мэдэх миний блогт саатан буйд баярлалаа.
Блог минь миний өврийн дэвтэр юм.Хүн өврийн дэвтэр дээрээ бурханд шивнэсэн хүслээ,бусдаас нуусан үнэнээ,булаалгачих юм шиг харамласан нандин үгсээ л бичдэг.Харин би тэр үнэнээ танд нуулгүйгээр дэлгэе.Блог минь намайг хэн болохыг,юу боддогыг,хэнээс ч илүүгээр чамд хэлж өгч чаддаг байгаасай гэж хүснэ.
Энд зөвхөн миний л үзэл үнэмшил,миний л цаг хугацаа аж төрж байна.
Цаг улам л хурдан өнгөрөх болсон өнөө үед,зав бүр л хомс болсон одоо цагт миний блогт саатан байх хором бүр чиний надад үзүүлж буй гүн их хүндэтгэл гэж ойлгоном.
Зиа цай ууж бай хө,би гялс хоол хийгээдхье.