Сайн байна уу?Дэлхий доторхи дэлхий – цахим ертөнцийн хязгааргүй орон зай дундахь энгийнээс энгийн,хэтэрхий үл анзаарагдам,гэхдээ ДҮРЛЭЭН гэдэг хүний дотоод ертөнц,бодрол орчилын үүдээр шагайвал давтагдашгүй байж ч мэдэх миний блогт саатан буйд баярлалаа.Блог минь миний өврийн дэвтэр юм.Хүн өврийн дэвтэр дээрээ бурханд шивнэсэн хүслээ,бусдаас нуусан үнэнээ,булаалгачих юм шиг харамласан нандин үгсээ л бичдэг.Харин би тэр үнэнээ танд нуулгүйгээр дэлгэе.Блог минь намайг хэн болохыг,юу боддогыг,хэнээс ч илүүгээр чамд хэлж өгч чаддаг байгаасай гэж хүснэ.Энд зөвхөн миний л үзэл үнэмшил,миний л цаг хугацаа аж төрж байна.Цаг улам л хурдан өнгөрөх болсон өнөө үед,зав бүр л хомс болсон одоо цагт миний блогт саатан байх хором бүр чиний надад үзүүлж буй гүн их хүндэтгэл гэж ойлгоном.Зиа цай ууж бай хө,би гялс хоол хийгээдхье.
January 29, 2011
Өмнөтгөл
Subscribe to:
Posts (Atom)